Японы эрх баригч Либерал ардчилсан намын даргаар өдгөө 64 настай Санаэ Такаичи сонгогдсоноор тэрбээр тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайд болох замналаа эхлүүллээ.

Такаичи өмнө нь Дотоод хэрэг, Холбоо мэдээлэл, Эдийн засгийн аюулгүй байдлын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан туршлагатай, Японы барууны үзэлтэй фракцын төлөөлөл юм.

Улс төрд орохоосоо өмнө телевизийн хөтлөгчөөр ажиллаж байсан тэрбээр 1993 онд парламентын гишүүнээр анх удаа сонгогдсон байна. Түүнээс хойш 10 удаа дараалан сонгогдож, зөвхөн нэг удаа л ялагдаж байсан улстөрч Такаичи  “Миний зорилго бол Японы “төмөр хатагтай” болох” хэмээн ярьсан нь олон нийтийн анхаарлыг татаж байв. 

Такаичи нийгмийн уламжлалыг дэмжигч, хатуу байр суурьтай консерватив үзэлтэн гэдгээрээ танигджээ. Тухайлбал, гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө овгийг заавал авах хуульд өөрчлөлт оруулахыг тэрбээр  эсэргүүцдэг, мөн ижил хүйстний гэрлэлтийг дэмждэггүй. Гэвч сүүлийн жилүүдэд байр сууриа зөөлрүүлж, хүүхэд асаргаа, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ, өндөр настнуудын асаргааг дэмжих бодлого дэвшүүлээд буй. Тэрбээр Ерөнхий сайд Шинзо Абэ агсны шавь бөгөөд “Абэномикс” эдийн засгийн бодлогыг сэргээхээ амлаж байгаа юм. 

Санаэ Такаичиг Ерөнхий сайдаар томилох асуудлыг Японы парламент энэ сарын 15-нд батлах төлөвтэй байна.

Эх сурвалж: ВВС 

#Япон, #Санаэ Такаичи,