Хүний эрхийн чиглэлд үйл ажиллагааа явуулдаг “Global Witness” байгууллагын хийсэн судалгаагаар, “TikTok”-ийн агуулга санал болгох алгоритм насанд хүрэгчдэд зориулсан, эротик контентыг хүүхдийн хаяг руу чиглүүлснийг тогтоожээ. Тус байгууллагын судлаачид өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр 13 настай хүүхдийн нэр дээр дөрвөн хуурамч хаяг нээж, насанд хүрээгүй хэрэглэгчдийг зохисгүй агуулгаас хамгаалах “restricted mode”-ыг идэвхжүүлсэн байна. Гэсэн ч тус платформын “Танд сонирхолтой санагдаж магадгүй” гэсэн, агуулга санал болгох хэсэгт насанд хүрэгчдэд зориулсан бичлэгүүд гарч иржээ. Эдгээр бичлэг нь нүцгэн, эсвэл олон нийтийн газар дотуур хувцсаа хүмүүст харуулж буй эмэгтэйчүүдийг харуулсан байсан аж.

“TikTok” компанийн зүгээс энэ асуудлыг илрүүлсэн даруйдаа шаардлагатай арга хэмжээ авсан гэж мэдэгдээд буй. Тус платформ нь өсвөр насныхныг хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах 50 гаруй тохиргоотой бөгөөд хүүхдэд үзүүлэхийг хориглосон, зохисгүй арван бичлэг тутмын есийг хэрэглэгчдэд хүрэхээс өмнө устгаж байгаагаа онцолжээ. 
“Global Witness”-ийн төлөөлөгч Ава Ли “Тус платформ хүүхдүүдийг зохисгүй бичлэг, агуулгаас хамгаалж чадаагүй. Тэр бүү хэл өөрсдийнх нь алгоритм ийм зүйлийг үзэхийг санал болгож байна. Тэгэхээр энэ асуудалд зохицуулагч байгууллагууд анхаарах цаг болсон” хэмээлээ. 

Эх сурвалж: BBC

#онцолсон, #TikTok,