Өнгөрсөн мягмар гарагийн байдлаар “Tesla” болон бусад компаниудынх нь хувьцааны үнэ өссөнөөр Илон Маскийн хөрөнгө 500.1 тэрбум долларт хүрсэн тухай “Forbes” мэдээлжээ.
Маскийн хөрөнгийн ихэнх хэсгийг “Tesla” компанид эзэмшиж буй 12.4 хувийн хувьцаа нь эзэлж буй бөгөөд он гарсаар тус компанийн хувьцааны үнэ 14 хувиар өссөн байна.
Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд хувьцааных нь үнэ 3.3 хувиар нэмэгдсэн нь Маскийн хөрөнгийг зургаан тэрбум доллароор өсгөлөө. Мөн түүний хиймэл оюунд суурилсан старт-ап болох "xAI" болон хиймэл дагуулын "SpaceX" компаниудын үнэлгээ ч нэмэгдсэн нь хөрөнгийн өсөлтөд нөлөөлжээ.
Илон Маск АНУ-ын Засгийн газарт хашиж байсан албаа хүлээлгэн өгч, өнгөрсөн хэдэн сард “Tesla” компанидаа төвлөрөн ажиллах болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн гэж ажиглагчид үзэж буй. Ташрамд, “Forbes”-ийн жагсаалтад Маскийн араас “Oracle”-ийг үүсгэн байгуулагч Ларри Эллисон, 350.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр удаалж байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557