Итали Улсад коронавирусийн халдварын тохиолдол 23 болж, нэг хүн нас барлаа

Италийн Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Итали Улсад (хоёрдугаар сарын 22) өнөөдрийн байдлаар халдварын тохиолдол 20-оор нэмэгдэж нийт 23 хүн халдвар авсныг мэдэгдэв. Мөн халдварын улмаас 78 настай италийн иргэн Падова хотын эмнэлэгт нас барсан байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын ихэнх нь Италийн хойд хэсгээр буюу Ломбарди мужид байгаа тул монгол иргэд эрүүл мэндийн байгууллагуудаас өгч буй дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, гэр бүлийнхэн болон ойр дотны хүмүүсээ халдвараас урьдчилан сэргийлэхийг Италийн Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.
– Амны хаалт зүүх,
– Гараа 30 секундээс дээш савандаж угаах,
– Гар халдваргүйжүүлэгч тогтмол хэрэглэх,
– Олон нийтийн газраар аль болох явахгүй байх,
– Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх.
Хэрэв таньд өндөр халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрвэл 1500 /Итали, Англи, Хятад хэлээр ярина/гэсэн тусгай дугаарт холбогдон зөвлөгөө авах, харин яаралтай тусламжийн үед 112, эмнэлгийн түргэн тусламжийн шаардлагатай бол 118 гэсэн дугааруудад хандах мөн ойролцоох эмнэлэгт очихыг Италийн Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах