Филиппин улсын төв хэсэгт газар 6.9 магнитудын хүчтэй хөдөлж, багадаа 19 хүний амь нас хохирсон талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Газар хөдлөлт мягмар гарагийн орой 22:00 цагийн орчим Сэбу хотын ойролцоо, далайн гүнд болсон байна. Үүний улмаас Сэбу болон хэд хэдэн хотод цахилгаан тасарч, барилгууд нурж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна.

Цахилгаан хангамжийн доголдол, барилгын хохирлоос гадна олон хүн шархадсан тухай урьдчилсан мэдээлэл байна. Аврах ажиллагаа одоо үргэлжилж байгаа тул нас барсан болон гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо өсөх магадлалтай буй.

Сэбу хот нь Висаясын бүсэд байрладаг, нэг сая орчим хүн амтай томоохон хот бөгөөд өмнө нь ч хүчтэй газар хөдлөлтөд өртөж байсан түүхтэй.

Эх сурвалж: ВВС 

#Газар хөдлөлт, #Филиппин,