Өнгөрсөн ням гарагт Молдавт болсон парламентын сонгуульд баруун чиг баримжаатай “Үйл ба эв нэгдэл” нам ялалт байгуулж, олонхын суудлыг авсан байна. Саналын хуудсын 99.5 хувийг тоолсон байдлааар, Ерөнхийлөгч Майя Сандугийн удирддаг уг нам нийт саналын 50 хувийг авчээ. Харин экс Ерөнхийлөгч Игор Додоны тэргүүлддэг, Москвагийн бодлогыг илүү дэмждэг эвсэл 24.2 хувийн санал авсан байна. 

Сонгуулийн өдөр цахим халдлага хийхийг завдсан, санал авах байранд тэсрэх бөмбөг байршуулсан гэх мэдээллүүд гарсан ч сонгууль амжилттай дуусаж, эхний байдлаар дүн нь гарч байна. Ерөнхийлөгчийн зөвлөх Станислав Секриеру “Молдавын ард иргэд Оросын асар их дарамт дор санал өглөө” хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ. Харин Москва сонгуульд нөлөөлөхийг оролдсон гэх мэдээллийг эрс няцааж, суртал ухуулга хэмээн мэдэгджээ. Үүний зэрэгцээ сөрөг хүчний эвсэл сонгуулийн үеэр зөрчил гарсныг баталгаажуулсан гэж мэдэгдэж, тайван жагсаалд иргэдийг уриаллааа. 

Зүүн Европын Молдав Улс 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтносноос хойш Европтой харилцаагаа сайжруулах, эсвэл Москватай “ойр байх” гэсэн хоёр сонголтын дунд явсаар ирсэн. Украины дайн эхэлснээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудын хувьд уг асуудал бүр ч хурцаар тавигдах болсон энэ үед Европтой харилцаагаа сайжруулахыг дэмждэг нам Молдавт ялж байгаа нь чухал үйл явдал гэж ажиглагчид онцолж байна. 

2020 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Майя Санду 2024 оны аравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар Европын холбоонд элсэх зорилгыг үндсэн хуульд тусгасан юм. Тэгэхээр “Үйл ба эв нэгдэл” нам парламентын сонгуульд ялснаар Европын холбоонд элсэх зорилгоо биелүүлэхэд дөхөм болно гэж ажиглагчид таамаглаж буй. 

Эх сурвалж: The Guardian 

#молдав, #сонгууль,