БНХАУ-ын Гүйжөү мужид газраас 625 метрийн өндөрт тавьсан гүүр ашиглалтад оржээ. Одоогоор дэлхийн хамгийн өндөрт тооцогдож буй Хуажян их хавцлын энэхүү гүүр нь Сан Францискогийн Алтан гүүрээс есөн дахин өндөр юм.
Нийт 2890 метр урттай уг гүүрийг гурван жилийн хугацаанд барьж, өнгөрсөн наймдугаар сард ачааны 96 машин явуулж даацыг нь шалгасны дүнд ийнхүү ашиглалтад оруулж байна. Ингэснээр хоёр цаг орчим явдаг байсан хавцлыг ердөө хоёр минутад туулах боломжийг олгож байгаа юм.
Ташрамд, Гүйжөү муж нь уулархаг, гол, хавцал ихтэй тул 30,000 гаруй гүүртэй бөгөөд дэлхийн хамгийн өндөрт тооцогдддог гурван гүүр энд байдаг.

Эх сурвалж: Xinhua

#онцолсон, #БНХАУ, #Дэлхийн хамгийн өндөр гүүр,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555