Гэрэл зургийг MPA.mn
Гэрэл зураг сонирхогч Ч.Нарантуяа уран зангилаа, хөрөг гэрэл зураг хосолсон бие даасан анхны үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд энэ сарын 22-28-нд гаргаж, үзэгчдийн хүртээл болгож байна.
Геологич, Гэрэл зураг сонирхогч, Уран зангилаа урлаач ЧУНТЫН НАРАНТУЯА өөрийн эзэмшсэн геологич мэргэжил, гарын ур сонирхлоо хослуулан байгалийн чулууг уран зангилаагаар чимэглэн хүзүүний зүүлт, бугуйвч, толгойн титэм, шанх зэргийг дахин давтагдахгүй хийцээр бүтээхийг хичээж “NARACHUNT MACRAME” брэндийг бүтээгээд 10 жил болжээ.
Эх орныхоо өнцөг булан бүрд геологи эрэл, хайгуулын судалгаагаар явахдаа байгалийн сайхныг сүүдэрлэн тэр дундаа цэцэг макро гэрэл зургийг сонирхоод даруй 15 жил болсноос, сүүлийн 3 жил хөрөг зурагт түлхүү сонирхож бүтээл туурвиж яваа аж.
Тус үзэсгэлэнд өөрийн мэргэжил, сонирхлоо хослуулан туурвисан бүсгүйн толгойн титэм болон бүтээлүүдийг нь амилуулагч 12 сайхан бүсгүйн фото хөрөг бүтээлээ толилуулж байна.

#онцолсон, #"Титэм" үзэсгэлэн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3564