Канадын Ерөнхий сайд Марк Карни Мексикт албан ёсоор айлчилж байна. Энэхүү айлчлалын хүрээнд тэрбээр Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумтай уулзаж  худалдаа, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

АНУ-аас ногдуулсан өндөр татварын дарамтад орсон хоёр улс ийнхүү харилцаагаа бэхжүүлж буй нь эдийн засаг, худалдааны дарамтыг зөөлрүүлж, АНУ-тай гурван талын хамтын ажиллагаагаа хадгалахад чухал ач холбогдолтой гэж ажиглагчид онцолж байна.

Америк Канадын гангийн бүтээгдэхүүнд 50, Мексикийн эмийн бүтээгдэхүүнд 25, Мексикт чиглэсэн “фентанилын татвар” нэртэй 25 хувийн татварыг тус тус тогтоогоод байгаа нь хоёр орны эдийн засагт хүнд цохилт болж байна. 

Эх сурвалж: BBC 

#Канад, #Мексик,