Дональд Трамп Их Британид айлчилж байгаа. Тэрбээр Их Британид албан ёсны хоёр дахь айлчлалаа өчигдөр эхлүүлсэн.
Их Британийн хаан III Чарльз болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Виндзор шилтгээнд зоог барих үеэр хоёр улсын хамтын ажиллагааны үнэ цэнийг тодотгосон үг хэллээ.
III Чарльз олон улсын түвэгтэй асуудал, мөргөлдөөнд шийдэл олоход оруулж буй Трампын хувь нэмрийг сайшааж, Украинд үзүүлэх АНУ-ын дэмжлэгийг чухалчилсан бол Ерөнхийлөгч Трамп “Онцгой гэдэг үг ч АНУ, Их Британийн харилцаа, холбоог бүрэн илэрхийлж чадахгүй” хэмээжээ.
Мөн Чарльз хаан байгаль орчныг хамгаалахыг уриалж, ирээдүй хойч үеийнхний төлөө байгаль дэлхийн гайхамшгийг хамгаалан сэргээхийг онцолсон байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557