“Tesla” компанийн хувьцаа эзэмшигч, тэрбумтан Илон Маск зах зээлээс ойролцоогоор нэг тэрбумын үнэтэй 2.5 сая хувьцаа нэмж худалдан авч, цахилгаан автомашин үйлдвэрлэгчид итгэл үзүүлснээ харууллаа. Энэ мэдээ нийтэд ил болсны дараа “Tesla”-гийн хувьцааны ханш зургаан хувиар өссөн байна.
Маск одоогоор компанийн 13 орчим хувийг эзэмшдэг бөгөөд роботакси, автоматжуулалт, хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулах төлөвлөгөөг түлхүү дэмжиж буй.
Түүний нөлөөг нэмэгдүүлэхээр компанийн ТУЗ саяхан ойролцоогоор нэг их наяд ам.долларын үнэлгээтэй урамшууллын багц санал болгосон бөгөөд энэ нь тодорхой зорилт биелсэн тохиолдолд Маскт компанийн 12 хувийг нэмж эзэмших боломж олгох аж.
Гэвч “Tesla” борлуулалтын уналт, өрсөлдөөн, АНУ-д цахилгаан автомашины татварын хөнгөлөлтүүдийн хугацаа дуусаж буй зэрэг сорилттой тулгарсаар байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557