Япон Улсад 100, бүр түүнээс өндөр насалсан хүмүүсийн тоо энэ есдүгээр сарын байдлаар 99,763 болж, түүхэн өндөр үзүүлэлтэд хүрсэн талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Тус улсын нийт өндөр настнуудын 88 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд өдгөө 114 настай Шигэко Кагава хэмээх эмэгтэй, 111 настай Киётака Мизүно нэртэй эрэгтэй хамгийн урт насалж буй хүмүүс болоод байна.
Япон нь дундаж наслалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд үүнийг эрүүл хооллолт, хөдөлгөөний соёл, мөн эмнэлгийн үйлчилгээтэй холбон тайлбарладаг. Тухайлбал, япончууд улаан мах бага хэрэглэж, загас, ногоо түлхүү иддэг, давс бага хэрэглэдэг, алхах, нийтийн тээврээр зорчих, өдөр бүр гурван минут дасгал хийдэг зэргээр эрүүл мэнддээ анхаардаг нь наслалтад нөлөөлдөг.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557