Цагдаагийн байгууллагад энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр "Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тодруулбал, иргэн А цахим орчинд нийтлэгдсэн "Наадмын тасалбар зарна" гэх зарын дагуу холбогдон зургаан ширхэг тасалбар худалдан авахаар 2 сая 200 мянган төгрөг шилжүүлсэн боловч залилангийн хохирогч болсон байна.
Үндэсний их баяр наадам ойртож байгаатай холбоотойгоор иргэдийн тасалбар худалдан авах эрэлт хэрэгцээг ашиглан цахим орчинд хуурамч зар нийтэлж, мөнгө шилжүүлэн авдаг залилангийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Иймд иргэдийг баталгаагүй цахим хаяг, хувь хүнээс наадмын тасалбар худалдан авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс татгалзах, худалдагчийн мэдээлэл болон тасалбарын үнэн зөвийг сайтар нягталж шалгахыг зөвлөж байна.
Мөн сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон тохиолдолд холбогдох нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

#залилан, #ЦЕГ, #залилах гэмт хэрэг, #наадмын тасалбар,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3574