2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатанд Португалын шигшээ Хорватыг 2:1-ээр буулган авч, шөвгийн 16-д шалгарлаа. Торонтод болсон тоглолтын хувь заяа нэмэлт цагт шийдэгдэж, Португалын ялалтын гоолыг довтлогч Гонсалу Рамуш оруулсан.

Тоглолтын 53 дахь минутад Хорватын Иван Перишич тооны харьцааг нээсэн ч 68 дахь минутад Криштиану Роналду торгуулийн цохилтоос гоолдож, тоог тэнцүүлжээ. Энэ нь 41 настай Роналдугийн дэлхийн аваргын тэмцээний хасагдах шатанд оруулсан анхны гоол болсон юм.

Үндсэн цагийн нэмэлт минутанд Гонсалу Рамуш мөргөж гоолдсоноор Португал тэргүүллийг авсан. Харин тоглолтын төгсгөлд Хорват тоог дахин тэнцүүлсэн мэт санагдсан ч дүрс бичлэгийн шүүгчийн буюу VAR-ын шалгалтаар гоолыг отон тоглолтын улмаас хүчингүйд тооцжээ. Энэ шийдвэрийн дараа Хорватын хөгжөөн дэмжигчид эсэргүүцлээ илэрхийлж, талбай руу эд зүйлс шидсэн байна.

Ингэснээр Португал шөвгийн 16-д Испанийн шигшээтэй тоглох эрх авлаа. Харин ДАШТ-ий мөнгөн болон хүрэл медальт Хорватын хувьд тэмцээн өндөрлөж, ахмад хагас хамгаалагч Лука Модричийн дэлхийн аваргын замнал дуусах магадлалтай болж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #хөлбөмбөг, #Хөл бөмбөгийн ДАШТ 2026,