Гэрэл зургийг MPA.mn
Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын сурын харваа 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 09:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ.
Монгол үндэстний төрт ёс, өв соёл, эрийн гурван наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харвааны талбарт энэ өдөр өсвөрийн мэргэн харваачдын уухайн түрлэг цуурайтаж, цэц мэргэн сумны исгэрээ наадмын баярын эхлэлийг өргөлөө. Энэ жилийн баяр наадмын өсвөрийн харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 420 гаруй өсвөрийн харваач бүртгүүлэн оролцож байна.
Энэ нь үндэсний өв соёл, уламжлалт сурын харвааг өвлөн тээгч залгамж хойч үе улам олширч, хүүхэд багачуудын дунд үндэсний харвааны спорт өргөн дэлгэр хөгжиж буйн тод илэрхийлэл юм. Монгол үндэсний сурын харваа нь зөвхөн спортын төрөл төдий бус, харин олон зуун жилийн түүхтэй, үндэсний дархлаа болсон соёлын өв бөгөөд тэсвэр хатуужил, төвлөрөл, эв нэгдэл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлдэг үнэт өв билээ.
Ийм учраас жилээс жилд сурын харваагаар хичээллэж буй хүүхэд залуусын эгнээ өргөжин тэлж байгаа нь үндэсний өв соёлоо хамгаалах, уламжлан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой ач холбогдолтой юм. Үндэсний их баяр наадмын сурын харвааны тэмцээн дараах хуваарийн дагуу зохион байгуулагдана.
Үүнд: 7 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Үндэсний их сурын өсвөрийн харваа – 420 харваач 7 дугаар сарын 7-ны өдөр Урианхай сурын харваа – 350 харваач 7 дугаар сарын 8-ны өдөр Буриад сурын харваа – 180 харваач 7 дугаар сарын 9-12-ны өдрүүдэд Үндэсний их сурын харваа – 850 харваач Нийтдээ 1700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, мэргэн цэцээ сорин өрсөлдөхөд бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Монгол түмний өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний сурын харвааг үеэс үед өвлүүлэн хөгжүүлж, хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэн түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй нийт багш дасгалжуулагчид, харваачид, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Мэргэн харваачдын уухай өнөд цуурайтаж, Монгол өв соёл үеийн үед мөнхөд дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ СУРЫН САЛБАР ХОРОО

#сурын харваа, #Их Монгол Улс, #Тулгар төрийн 2235 жил,