Завхан аймгийн Даян-Очир хүүхдийн зуслан зуны амралтын хугацаанд хүүхдийн нас, сонирхол, хөгжлийн хэрэгцээнд нийцсэн төрөлжсөн ээлжүүдийг тогтмол хүлээн авч байна.

Тус зуслан энэ зуны гуравдугаар ээлж болох "DREAM GOAL" хөтөлбөрөө эхлүүлж, хүүхэд багачуудыг хүлээн авчээ. Энэхүү ээлж нь хүүхэд бүрийн мөрөөдөл, зорилго, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бөгөөд хөл бөмбөгийн сургалт, багаар ажиллах чадвар, манлайлал, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлж байна.

Долоодугаар сарын 3-8-ны өдрүүдэд үргэлжлэх тус ээлжид 11-18 насны хүүхдүүд хамрагдаж, мэргэжлийн дасгалжуулагчдын удирдлага дор хөл бөмбөгийн анхан болон ахисан шатны ур чадвараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөгжөөнт тоглоом, танин мэдэхүйн сургалт, багийн сорилт, урлагийн болон чөлөөт цагийн олон талт хөтөлбөрт оролцож байгаа юм.

Мөн энэ зуны онцлох ээлжүүдийн нэг болох "Монгол бахархал" хөтөлбөрөөр хүүхдүүд Монголын түүх, уламжлал, зан заншилтай танилцаж, байгальд түшиглэсэн танин мэдэхүйн сургалт, аялал, хамтын ажиллагааны тоглоомд оролцон шинэ нөхөрлөлийг бий болгож, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлдэг талаар Даян-Очир хүүхдийн зуслангаас мэдээллээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор хүүхдийн зуслангийн үйл ажиллагааг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улирал ажиллах хүүхдийн зуслан байгуулах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм.

Хүүхдийн зуслангууд нь зөвхөн амралтын үйлчилгээ үзүүлэхээс гадна спорт, урлаг, шинжлэх ухаан, хувь хүний хөгжил, эх оронч хүмүүжил зэрэг чиглэлээр төрөлжсөн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хүүхдийн авьяас чадвар, манлайлал, нийгмийн харилцааны ур чадварыг хөгжүүлэх чухал орчин болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

#ЗАВХАН, #Даян-Очир зуслан,