Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд Афганистанд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас 49 тосгоны 5200 айлын орон гэр сүйдэж нурсан тухай НҮБ мэдээллээ. Энэ гамшгийн улмаас 2200 хүн амиа алдсан бөгөөд хохирогчдын тоо цаашид ч өсөж магадгүй байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулагч Шеннон О’Харагийн мэдэгдсэнээр, Афганистаны хөдөө, буйд газар дэд бүтэц муу, зам эвдэрсэн, хөрс гулгасан зэрэг нөхцөл байдлаас үүдэн хол тосгодод аврагчид хүрч чадахгүй байгаа юм. Эдгээр бүсэд орон гэргүй болсон олон айл, тэр дундаа хүүхдүүд гадаа хонож, ундны усаар гачигдаж буй аж.
Гамшигт өртсөн бүсэд эхний ээлжинд хоол хүнс, эм, цэвэр ус, майхан, дулаан хувцас, ариун цэврийн хэрэгсэл яаралтай хүргэх хэрэгтэй байгааг НҮБ онцолж, тусламж, санхүүжилтэд нэгдэхийг уриаллаа. Түүнчлэн Талибан болон орон нутгийн удирдлага ч олон улсад хандан тусламж хүсээд байгаа юм.
Эх сурвалж: AP

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555