Мексикт зорчигч тээврийн хоёр давхар автобус галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 10 хүн нас барж, 61 хүн гэмтжээ.
Орон нутгийн албаныхны мэдээлснээр, осол Атлакомулко тосгон болон Мичоакан мужийг холбосон хурдны зам дээр, автобус галт тэрэгний урдуур гарахыг завдсаны улмаас гарсан аж.
Нас барсан хүмүүсийн долоо нь эмэгтэй, гурав нь эрэгтэй байсан бөгөөд гэмтсэн иргэдийн заримынх нь биеийн байдал хүнд хэвээр байгаа юм.
Галт тэрэгний оператор компани хохирогчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, жолооч нарыг төмөр замын гармын дүрмийг чанд мөрдөхийг уриалсан бол автобусны компани одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Мексикт ийм ноцтой ослууд байнга гардаг бөгөөд зөвхөн 2023 онд гэхэд зам тээврийн 12 мянга гаруй осол бүртгэгдэж, 1900 хүн амиа алдсан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555