ЭРҮҮЛ МЭНД

Монгол, БНСУ-ын эрүүл мэндийн ажилтнуудын туршлага солилцох вэбинар боллоо

БНСУ-ын Сөүл Үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгээс санаачлан Дамо олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын байгууллагаас хамтран эмч мэргэжилтнүүдийн дунд эмчилгээний туршлага солилцох вэбинарыг энэ сарын 5-нд зохион байгууллаа.

Вэбинарт илтгэгчээр Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвийн зүрх судасны эмч И Вон Жэ, мэс заслын тасгийн эмч Пак Юн Сүк, гоо сайхан нөхөн сэргээх мэс заслын эмч Мён Юу Жин, дотоод шүүрэл диабетийн тасгийн эмч У Тэ Жүн болон манай улсаас Дөрөвдүгээр эмнэлгийн эмч Анударь нар илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, Орчин цагийн хүмүүсийн амьдралын хэв маяг хэт хялбаршиж хөдөлгөөн багасаж жин нэмэгдэх асуудал дэлхий нийтэд тулгарч байгаатай холбогдуулан таргалалтын эмчилгээ, мэс заслын арга туршлагаасаа солилцсон байна. 

Тус вебинарын үргэлжлэл болгон 10 сарын 26-ний өдөр Сөүл үндэсний их сургуулийн Бүндан эмнэлгээс зүрх судас, дотоод шүүрэл, нөхөн сэргээх эмчилгээ, өрхийн анагаах ухааны тасгийн эмч нар цахим үзлэг үнэ төлбөргүй хийхээр болсон байна. Урьдчилсан эрүүл мэндийн шинжилгээ үзлэгийг тогтмолжуулж өвчнийг эрт илрүүлснээр эдгэрэлт, эмчилгээний үр дүнгийн өсөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг байна.

Түүнчлэн цаашид хоёр улсын эмч, мэргэжилтнүүд тогтмол холбогдож туршлага солилцохоор болсон таатай мэдээ байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet