Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газраас Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдлага, төлөөллийг оролцуулсан уулзалтыг өнөөдөр (2025.09.05) зохион байгууллаа. Уулзалтаар хууль, тогтоолоор үүрэг чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, тайлан мэдээлэл, илтгэлийг шаардлагад нийцүүлэн бэлтгэж цаглаврын дагуу ирүүлэх асуудлыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу тайлан, илтгэл, мэдээлэл болон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг цаглаврын дагуу ирүүлэх, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэхээр уулзалт зохион байгуулж буйг танилцуулсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг намрын чуулган эхлэхээс 15 хоногийн өмнө ирүүлэх ёстой ч Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын 2-оос бусад нь хуулийн цаглаварт багтаан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт ирүүлээгүй байгааг анхаарууллаа.
Улсын Их Хурлын Тамгын газрын Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээлэл ирүүлэхэд анхаарах асуудлын талаар болон төлөвлөлтийг үр дүнд суурилан хийх, тайлагналтыг оновчтой бичих, хяналт-шинжилгээ үнэлгээнд анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, өмнө ирүүлсэн тайлан, дүн шинжилгээнд үндэслэн байгууллага тус бүрээр анхаарах асуудлыг танилцуулав.
Уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн сайдын зөвлөх Г.Цэрэнжаргал Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулж буй аргачлалын талаар мэдээлээд, тус төлөвлөлтийг үндэсний үр дүн, салбарын үр дүн, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн, хөтөлбөрийн үр дүн зэрэг үр дүнд суурилсан аргачлалаар хийж, төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээс санал авч, төлөвлөлтөд тусгаж буй талаар дурдсан. Мөн
· Хөгжлийн бодлого боловсруулах арга зүй, шат дараалал;
· Үр дүнг шалгуур үзүүлэлтээр хэмжих зарчим;
· Байгууллага, салбарын онцлогт нийцсэн бодлого төлөвлөлтийн аргачлал;
· Үр дүнгүүдийн уялдаа холбооны талаар мэдээлэл хийлээ.
Уулзалтын төгсгөлд Санхүүгийн зохицуулах хороо, Ёс зүйн хороо, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Хүний эрхийн Үндэсний Комиссоос тус тус асуулт асууж, санал хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Б.Алтантуяа нар арга зүйн зөвлөгөө, тайлбар мэдээлэл өгч, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567
EUR | 4118
CNY | 521.9
RUB | 43.2
JPY | 22.26
KRW | 2.3
