COVID-19

О.ДАШПАГМА: Улсын хэмжээнд нийт хүн амын 65.6 хувь нь вакцины II тунд хамрагдаад байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Улсын хэмжээнд өнгөрсөн хоёрдугаар сараас хойш вакцинжуулах үйл ажиллагаа эхэлсэн. Аравдугаар сарын 7-ны байдлаар коронавирусийн эсрэг вакцины зорилтот бүлгийн I тунгийн хамрагдалт 95.5, II тунгийн хамрагдалт 90.5 хувьтайгаар үргэлжилж байна. Энэ нь нийт хүн амын 69.2 хувь нь I тун, 65.6 хувийг II тунд хамруулсан үзүүлэлт юм.

Харин вакцины гурав дахь тунг өнгөрсөн наймдугаар сараас эхлэн үе шаттай хийж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 332,000 иргэн хамрагджээ. Энэ нь вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 15.6 хувийг эзэлж байгаа.

Дархлаа сэргээх нэмэлт тунд,

-Бүрэн тунд хамрагдсан иргэд

-II тунд хамрагдсанаас хойш гурав ба түүнээс дээш хугацаа өнгөрсөн бол хамрагдаж болно” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet