Боловсролын яам болон Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) хамтран ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тус тэмцээний хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар нар уулзаж, бэлтгэл ажил болоод цаашдын хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа. 
Боловсролын сайд П.Наранбаяр  “ Хүүхдийг эрүүл, зөв хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэхэд төдийгүй нийтийн биеийн тамирын хөгжилд энэхүү тэмцээн чухал нөлөө үзүүлнэ” хэмээн онцоллоо.

Мөн МХБХ-ны Ерөнхийлөгч Ц.Анандбазар “Хөлбөмбөгөөр дамжуулан хүүхдүүд багаар ажиллах, хамтран сэтгэх, нэг зорилгын төлөө нэгдэн тоглох чадварыг суралцана” гэлээ. 
Тэмцээн 21 аймаг, 330 сумын ЕБС-уудыг хамарсан өргөн цар хүрээтэй  охид, хөвгүүдийн хоёр насны ангиллаар явагдахаар бэлтгэл бүрэн хангагдаад байна. 

Цаашид Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/ -ны санхүүжилтээр хүүхэд залууст зориулсан дэлхийн жишигт нийцсэн 11 хөлбөмбөгийн талбайг нийслэл орон нутагт байгуулах ажил дээр хамтрахаар боллоо.

#Боловсролын яам, #“Мөрөөдлийн гоол” тэмцээн,