Насанд хүрэгчдэд зориулсан контентын зах зээлд тэргүүлж буй “OnlyFans” платформын эзэн Леонид Радвинский өнгөрсөн онд 701 сая ам.долларын ногдол ашиг авч, хөрөнгө нь хоёр дахин нэмэгдсэн тухай “Forbes” мэдээллээ. Энэ нь 2018 онд тус платформыг худалдан авснаас хойш тэрбээр нийтдээ 1.8 тэрбум ам.долларын ашиг хүртсэн гэсэн үг юм.
“Forbes”-ийн тооцоолсноор, Радвинскийн хөрөнгө өдгөө 7.8 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс хоёр дахин өссөн байна. Энэ зах зээлд жижиг тоглогч байсан “OnlyFans” сайтыг тэрбээр худалдан авснаар дэлхийн хамгийн том контент платформуудын нэг болгож чаджээ. Өнгөрсөн оны байдлаар, тус сайт 4.6 сая контент бүтээгч, 377 сая хэрэглэгчтэй, 7.2 тэрбум ам.долларын эргэлттэй болсон байна. Нөгөө талаас, зөвшөөрөлгүй зураг, бичлэг байршуулсан гэсэн гомдлууд ч олноор бүртгэгдээд байгаа аж.
Эх сурвалж: Forbes

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567