Дэлхийн II дайн дуусаж, Япон Улс ялагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ, цэргийн сүрт жагсаал эхэллээ. Тяньаньмэний талбайд эхэлсэн энэхүү ёслолыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлэхдээ “Манай улс хэний ч айлган сүрдүүлэлтэд автахгүй, үргэлж урагшилсаар ирсэн, цаашид ч зогсолтгүй хөгжинө” гэж онцлов. Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тэргүүтэй 26 улсын Төрийн тэргүүд оролцож байгаа бөгөөд мөн Ши Жиньпин, Путин, Ким гурав хамтдаа олон улсын индэр дээр зогссон анхны тохиолдол болж байна. Цэргийн жагсаалд Хятадын зэвсэгт хүчний хамгийн сүүлийн үеийн техникүүд болох дуунаас хурдан буюу гипер соник төхөөрөмж, усан доорх хөлөгт суурилуулсан JL-3 баллистик пуужин, олон удаа харвагч пуужингийн систем, “үл үзэгдэгч” хэмээгддэг нисгэгчгүй байлдааны төхөөрөмжүүдээ танилцуулжээ.

Энэхүү парад зөвхөн Хятадын цэргийн хүчийг харуулаад зогсохгүй, Ши Жиньпиний нэр хүнд, дипломат нөлөөг тодотгож буй үйл явдал болж байна хэмээн ажиглагчид онцолж байна. Украины дайны улмаас барууны орнууд Орост хориг тавьж, шахаж байгаа энэ үед Хятад, Орос, Умард Солонгос ийнхүү харилцаагаа бэхжүүлж байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ ёслолд ирээгүй ч “Truth Social” сүлжээндээ байр сууриа илэрхийлж, Хятадын чөлөөлөлтөд Америкийн цэргүүдийн оруулсан хувь нэмрийг санууллаа.
Эх сурвалж: BBC

#онцолсон, #live, #ХЯтад, #Цэргийн прад, #Дэлхийн 2-р дайн, #Япон Улс ялагдсаны 80 жилийн ой,