ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Бээжинд дээд хэмжээний уулзалт хийлээ. Дэлхийн II дайн дуусаж, япончууд бууж өгсөний 80 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал маргааш Бээжинд болох бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч В.Путин оролцож буй юм.
Хоёр улсын харилцаа урьд хожид байгаагүйгээр өндөр түвшинд хүрсэнийг Төрийн хоёр тэргүүн энэхүү уулзалтынхаа үеэр онцолжээ. Цаашид мөн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ч энэ үеэр хэлэлцэх бололтой. Ши Жиньпин “Хятад, Оросын харилцаа өөрчлөлт, сорилтыг давж чадсан” хэмээн тэмдэглэж, дэлхий дахинд шударга, тэнцвэртэй хүчний харилцааг бий болгохын төлөө Москватай хамтран ажиллахаа илэрхийлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо зарлаж, дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж буй энэ үед Хятад өөрийгөө худалдааны тогтвортой түнш, дипломат харилцааны төв болгон харуулахыг зорьж байна гэж ажиглагчид онцолж байна. Түүнчлэн олон улсын, олон талт арга хэмжээнд төдийлэн оролцдоггүй Умард Солонгосын тэргүүн Ким Жон Ун Бээжинд айлчилж буй нь ч дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Үүний зэрэгцээ барууны орнууд Оросын эсрэг хоригийг дэмжиж буй тул Бээжингийн уулзалт, баярт оролцохооргүй байгаа юм. Украины дайны асуудлаар харин Хятад аль нэг талыг барихаас зайлсхийж, төвийг сахисан байр суурийг илэрхийлсээр байна.
Эх сурвалж: BBC

#БНХАУ-ын дарга Ши Жиньпин, #ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557