Афганистаны зүүн хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас өчигдөр оройны байдлаар 812 хүн амь үрэгдэж, 2800 хүн шархадсан тухай холбогдох албаныхан мэдээллээ.

Шөнө дунд, газрын хөрснөөс 10 км гүнд болсон энэ газар хөдлөлт буйд, төвөөс алслагдсан уулын бүс нутагт асар их хохирол дагуулсан бөгөөд нурангин дор үлдсэн иргэдийг аврах ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Мөн ослын бүсэд холбоо, сүлжээ тасалдсан нь аврах ажиллагааг улам саатуулж байна.

Афганистаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заман олон улсаас тусламж хүсэж “Энд олон хүн амь насаа алдаж, гэр оронгүй боллоо. Бидэнд яаралтай дэмжлэг хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Гамшиг болсон газарт иргэдийн сууц,  шавар байшингууд бүрэн нурсан бөгөөд Пакистаны хилийн дагуух уулархаг бүсийн олон тосгонд зам сэтэрчээ. Түүнчлэн сүүлийн өдрүүдэд хүчтэй бороо орсны улмаас хөрсний гулгалт, нурангийн эрсдэл нэмэгдэж, байдал улам хүндрээд байгааг НҮБ-ын Гамшгийн асуудал эрхэлсэн албаны төлөөлөгч Кейт Кэйри онцолжээ.

Гадаадын тусламж огцом буурсан, хөрш орнуудаас олон мянган дүрвэгч буцаж ирсэн зэрэг олон хямрал нүүрлэж буй энэ үед газар хөдлөлтийн гамшиг нь Талибаны удирдлагад байгаа Афганистаны нөхцөл байдлыг  бүр ч хүндрүүлж байна. 

Эх сурвалж: Reuters

#афганистан,