Израилын арми, Аюулгүй байдлын албаны хамтран явуулсан агаарын цохилтод ХАМАС-ын зэвсэгт жигүүрийн хэвлэлийн төлөөлөгч Абу Обейда өртөж амь үрэгдсэн гэж Батлан хамгаалахын сайд Исраэл Катц мэдэгдэв.
Израилын тал “Энгийн иргэдэд хохирол учруулахгүйн тулд тагнуулын мэдээлэл, ажиглалтад тулгуурлан өндөр нарийвчлалтай зэвсэг ашиглан дайралт хийсэн” гэж мэдэгдсэн бол ХАМАС энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Гэвч Палестины эх сурвалжуудын мэдээлснээр, цохилт Газын аль-Римал дүүргийн орон сууцанд туссан бөгөөд долоон хүн амиа алдаж, 20 орчим хүн шархаджээ.
Абу Обейда нь ХАМАС-ын цөөн удирдагчдын нэг байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас хойш олон нийтийн өмнө тогтмол гарч, зэвсэгт жигүүрийн нэрийн өмнөөс мэдэгдэл хийдэг байв. Ингэхдээ тэрбээр дандаа ороолтоор нүүрээ халхалдаг бөгөөд ХАМАС-ын дэмжигчдийн дунд нэр хүндтэй нэгэн байлаа.
Израилын Аюулгүй байдлын танхим энэ сарын эхээр Газ хотыг бүрэн эзлэх цэргийн шинэ ажиллагааг баталсан. Хэдийгээр Израил энэ алхмаа дайн дуусгах стратегийн хүрээнд хийж буйгаа мэдэгдсэн ч НҮБ энгийн иргэдэд энэ нь гамшигт үр дагавар авчирна гэж анхааруулж байна. НҮБ-ын тооцооллоор, Газ хотын 90 гаруй хувь нь сүйдэж, ус дамжуулах, ариун цэврийн тогтолцоо бүрэн зогсож, өлсгөлөн, хүмүүнлэгийн хямрал гаарч байна.
Эх сурвалж: ВВС

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557