Оросын арми Днепропетровск мужид нэвтэрсэн тухай Украины арми албан ёсоор мэдэгдлээ. “Энэ бол Днепропетровск руу ийм хэмжээнд хийсэн анхны дайралт” гэж Украины Днеприйн байлдааны стратегийн бүлгийн төлөөлөгч Виктор Трегубов онцолж байна. Орос тус бүс нутагт нэвтэрсэн гэж өмнө нь олон удаа мэдэгдэж байсан ч Украины тал энэ талаар тоймтой мэдэгдэл хийгээгүй юм. Дайн эхлэхээс өмнө Днепропетровскт гурван сая гаруй хүн амьдардаг, Донбассын дараа орох хоёр дахь том аж үйлдвэрийн төв байжээ.
Хэдийгээр Москва Донецк болон зүүн дөрвөн мужийг нэгтгэхээ зарласан ч Днепропетровскийн тухай албан ёсны мэдэгдэл хийж байгаагүй аж. Олон улсын энхийн яриа хэлэлцээ удааширч буй энэ үед Днепропетровск руу Орос нэвтэрсэн нь Украинд том цохилт өгч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Ташрамд, Украин 18-22 насны эрчүүдийг гадаад зорчихыг зөвшөөрөхөөр шийдвэрлэсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Юлия Свириденко энэ өөрчлөлт нь гадаадад буй иргэдэд ч хамаарах бөгөөд хүссэн үедээ эх орондоо ирээд буцаад гарах боломжтой гэжээ. Одоогоор гадаадад 5.6 сая орчим украин эрэгтэй амьдарч байгаа гэсэн тооцоо бий.
Эх сурвалж: BBC

#ОРос, #УКраин, #Украины дайн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555