АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд 50 хувийн өндөр тариф ногдуулах шийдвэр гаргаснаас болж тус улсын гол экспортын төвүүд хүнд байдалд оржээ. Тухайлбал, Тируппур хотын оёдлын үйлдвэрүүд, Суратийн үнэт чулуу боловсруулах төв, Андра-Прадешийн сам хорхойн аж ахуй бараг зогсож, зарим үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ АНУ руу гаргаж чадахгүйн улмаас агуулахад их хэмжээний нөөц хуримтлагджээ. 

Энэхүү тариф нь Энэтхэгийн АНУ руу оруулдаг экспортын гол салбарууд буюу хувцас, үнэт эдлэл, далайн бүтээгдэхүүний зах зээлд  нөлөөлж, цаашид ч нөхцөл байдал хүндрэх төлөвтэй. Жишээлбэл, эдгээр үйлдвэр, аж ахуйгаар амьдралаа залгуулдаг хэдэн арван сая хүн ажилгүй болох эрсдэл үүсэх нь.  

Хэдийгээр Засгийн газар түүхий эдийн импортын татвар тэглэх зэрэг арга хэмжээ авч байгаа ч энэ нь хожимдсон, хангалтгүй алхам гэж шинжээчид дүгнэж буй. Одоогоор Энэтхэг, АНУ-ын худалдааны хэлэлцээ зогсонги байдалд орсон бөгөөд цаашид хэрхэх нь Трампын баримтлах гадаад бодлогоос ихээхэн хамаарах төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC 

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,