2025 Дэлхийн энх тайвны индекс (Global Peace Index)-ээр Исланд хамгийн аюулгүй орноор дахин тодорчээ. Олон улсын хэмжээнд зэвсэгт мөргөлдөөн нэмэгдэж, улсууд цэргийн хүч, зэвсгээ  зузаатгаж, батлан хамгаалах төсвөө нэмсээр буй энэ үед зарим орон тогтвортой байдлаа хадгалж, иргэддээ аюулгүй, тайван орчныг бүрдүүлсээр байна.
Исланд нь 2008 оноос хойш энэхүү жагсаалтыг тасралтгүй тэргүүлж ирсэн бөгөөд аюулгүй, зөрчил мөргөлдөөнөөс ангид, мөн цэрэгжилтийн түвшин бага. Тус улсад иргэд шөнийн цагаар ямар ч айдасгүй алхах боломжтой бөгөөд цагдаа нар нь ч зэвсэггүй ажилладаг. 

Жагсаалтын хоёрдугаарт нийгмийн халамж өндөр, мөн төвийг сахисан бодлогоороо тайван байдлаа хадгалж буй Ирланд оржээ.
Харин Шинэ Зеланд Улс энэ жил хоёр байр ахиж, гуравт жагссан бөгөөд зэвсгийн хатуу хуультай тул хүүхдүүд сургууль руугаа тайван явдаг, айлуудын хаалга түгжээгүй байх нь түгээмэл.
Цэргийн ямар нэг эвсэлд элсдэггүй, төвийг сахисан бодлогоороо хадгалсаар ирсэн, иргэддээ өндөр боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээгээр аюулгүй орчныг бүрдүүлдэг Австри мөн хамгийн аюулгүй орноор тодров.

Удаан хугацааны энхийг сахиулах уламжлал, төвийг сахисан байр сууриа хамгаалж, хадгалж ирсэн нь  Швейцарийг дэлхийн хамгийн аюулгүй таван орны нэг болгож байна.
Монгол Улсын хувьд өмнөх оноос найман байр ахиж, жагсаалтын 37-рт бичигджээ. 
Энэ жилийн индексийг Австралид төвтэй Эдийн засаг ба энх тайвны хүрээлэнгээс 23 үзүүлэлтээр тооцсон бөгөөд гэмт хэргийн түвшин, терроризм, зэвсэгт мөргөлдөөн, цэрэгжилтийн хэмжээг гол үзүүлэлт болгосон аж. 

Эх сурвалж: BBC 

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Дэлхийн хамгийн аюулгүй улсын жагсаалт,