Газыг бүхэлд нь эзлэх төлөвлөгөөний дагуу анхны довтолгоогоо эхлүүлж байгааг Израилын батлах хамгаалах хүчин мэдэгдлээ. Энэ хүрээнд израил цэргүүд Газын Зейтун, Жабалия дүүргүүдэд байрлаж, газар доорх хонгил, зэвсгийн агуулах илрүүлэх ажиллагаа явуулж байна. Газыг бүхэлд нь эзлэх энэхүү төлөвлөгөөг одоогоор Батлан хамгаалахын сайд Исраэль Кац дэмжсэн бөгөөд энэ долоо хоногт Аюулгүй байдлын танхимд танилцуулах юм байна.

Хэрэв төлөвлөгөө дэмжигдвэл Израил ирэх есдүгээр сараас нөөцийн 60 мянган цэргээ дайчлан фронтод төвлөрүүлэх аж. Олон улсын зүгээс ч, израил иргэдийн зүгээс ч энэ төлөвлөгөөг шүүмжилж, хоёр талын аль алинд хохирол дагуулна гэж үзэж буйгаа илэрхийлж байна. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Энэ төлөвлөгөө хэрэгжвэл бүх нутагт дуусашгүй дайн дэгдэх эхлэлийг тавина” гэв. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд ч одоогийн нөхцөл байдал хэдийн гамшгийн түвшинд хүрснийг анхааруулж байгаа юм. Үүний зэрэгцээ өчигдөр Израилын армийн агаарын довтолгооны улмаас 25 хүн, тэр дундаа хүүхдүүд амиа алдаад байна. 

Эх сурвалж: BBC

#Дайн, #Израилын дайн,