Энэтхэгийн Мумбай хотод үргэлжлэн орсон хүчтэй борооны улмаас үер бууж, нийгмийн үйлчилгээнүүд доголдож, их сургууль, коллежууд түр хугацаагаар хаагдаж, нислэг, галт тэрэгний хуваарь цуцлагдахад хүрлээ. Хотын дийлэнх хэсэгт хүний өвдөг, бүсэлхий хүрэх ус тогтож гудамжаар явах боломжгүй болоод байна.
Борооны улмаас муж даяар 21 хүн амиа алдсан бөгөөд 350 орчим хүнийг түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлээд буй. Сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд тус хотод 800 мм хур тунадас орсон нь наймдугаар сарын дундаж хэмжээнээс хэд дахин их үзүүлэлт юм.
Мумбайд шинээр метро барьж, далайн гүүр тавих зэргээр дэд бүтцийн томоохон ажлыг хийж буй ч усан зайлуулах систем, гамшгаас сэргийлэх арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээгүй тул хот усанд автах, цаашид их хэмжээний хохирол учрах эрсдэл нэмэгдсээр байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557