Лабубуг гаргагч, Хятадын тоглоом үйлдвэрлэгч “Поп Март” компанийн ашиг энэ оны эхний хагас жилд бараг 400 хувиар өссөн талаар мэдээллээ. Тус компанийн гол нэрийн бүтээгдэхүүний нэг, царай муутай ч эгдүүтэй мангас  Лабубу дэлхий даяар асар их эрэлттэй хэвээр байгаа нь компанийн ашиг, орлогыг түүхэн дээд хэмжээнд хүргэж буй.

“Поп Март”-ын хувьцааны үнэ 2025 онд  200 хувиар өсөж, уламжлалт тоглоомын “аваргууд” болох барби үйлдвэрлэгч “Mattel” болон “Hello Kitty” брэндийг эзэмшигч “Sanrio” компаниудыг үнэлгээгээрээ давжээ.

Одоогийн байдлаар “Поп Март” дэлхий даяар 571 дэлгүүр, 2,597 автомат дэлгүүртэй бөгөөд энэ оны эхний хагаст шинээр 40 дэлгүүр нээсэн юм. Ирэх сараас эхлэн Лабубугийн борлуулалт өдөрт 10 сая ширхэгт хүрнэ гэж тус компани мэдэгдээд байна. 

2025 оны эхний хагаст “Поп Март”-ын “The Monsters” цуврал 4.81 тэрбум юанийн орлого олж нийт орлогын 34.7 хувийг бүрдүүлсэн бол  “Molly”, “Crybaby” зэрэг дөрвөн брэнд тус бүр нэг тэрбум юаниас дээш орлого төвлөрүүлсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#Лабубу,