Канадын агаарын тээврийн “Air Canada” компанийн  нисгэгч, үйлчлэгчид бодит цалин, ажлын шударга нөхцөл шаардаж ажил хаясны улмаас зөвхөн бямба гарагт л гэхэд 700 нислэг цуцлагдаж, 100 мянга гаруй зорчигч өөр хувилбар хайхаас өөр аргагүйд хүрлээ. Тус улсын Засгийн газрын хөдөлмөрийн зөвлөлөөс тэднийг ажилдаа буцаж орох тушаал гаргаад буй. 
Харин тус компанийн 10 мянган нисгэгч, үйлчлэгчийг төлөөлдөг Олон нийтийн ажилчдын холбоо (CUPE)  Засгийн газрын энэхүү тушаалыг биелүүлэхээс татгалзаж, ажил хаялтаа үргэлжлүүлэхээ мэдэгдлээ. Одоогоор Торонто-Пирсоны нисэх буудалд олон зорчигч тодорхойгүй байдал үүссэнд бухимдаж байна. 

Ажил хаялт үргэлжилбэл Канадын эдийн засагт нөлөөлнө гэж үзсэн Засгийн газар хөдөлмөрийн хуулийн дагуу Канадын Үйлдвэрчний харилцааны зөвлөлөөр арбитрын шийдвэр гаргуулах арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн байна. 

“Air Canada”-гийн нисгэгч, үйлчлэгчид сард дунджаар 3,000–6,000 канад долларын цалин авдаг бөгөөд цалин, нэмэлт урамшуулал болон ажлын цагийн нөхцөлд сэтгэл дундуур байгаа нь ажил хаях гол шалтгаан болжээ.

Эх сурвалж: Reuters 

#Канад, #“Air Canada” компани,