Өнөөдөр Аляскт болох Д.Трамп болон В.Путиний хэлэлцээ амжилтгүй болвол Энэтхэгт нэмэлт тариф ногдуулна гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдлээ. Тэрбээр "Бид Оросын газрын тос худалдан авсан Энэтхэгт татварын өндөр тариф тогтоосон. Хэрэв Аляскийн хэлэлцээ амжилтгүй болбол эдгээр тариф, санкцууд нэмэгдэхийг үгүйсгэхгүй" хэмээн “Bloomberg”-т өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

Энэтхэг Улс Оросоос нефть,  зэвсэг худалдан авч буйгаас үүдэн АНУ энэ сарын эхээр 25 хувийн нэмэлт татвар ногдуулсан бөгөөд өмнө нь байсан 25 хувь дээр нэмэгдээд нийт 50 хувь болж байгаа юм. Харин Дели эрчим хүчний томоохон импортлогчийн хувиар хямд нефть авах нь гарцаагүй зүйл хэмээж буй. 

Украины дайн эхэлснээс хойш Дели Оросоос газрын тосны импортоо эрс нэмэгдүүлсэн нь Энэтхэг, АНУ-ын харилцааг хурцатгаж, худалдааны хэлэлцээг удаашруулж байна. Хэдэн сарын турш үргэлжилж, одоо ч тохиролцоонд хүрээгүй байгаа энэ хэлэлцээний ээлжилт уулзалт энэ сарын 25-нд товлогдоод байна. 

Эх сурвалж: BBC 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

17:24, 2025-08-15

Трамп, Путин нар Аляскт нүүр тулж хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар АНУ-ын Аляск мужийн Анкоридж хотод уулзана. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр Трамп, Путин хоёр улс хоорондын харилцаа, Украины дайныг зогсоох, энхийн хэлэлцээр байгуулах талаар нээлттэй, шууд ярилцах юм. 

ОХУ-ын Төрийн Думын гишүүн, олон улсын асуудал эрхэлсэн комиссын дарга Леонид Слуцкий уулзалтыг “Хоёр талын харилцаанд эерэг эргэлт авчрах чухал алхам” хэмээн үнэлж, “Орос, АНУ-ын удирдагчдын уулзалт дэлхий дахинд тогтвортой байдлыг нэмэгдүүлэх боломжтой” гэж онцолсон. Энэ уулзалтад Украины тал оролцоогүй нь олон улсын хэмжээнд маргаан, хэлэлцүүлгийн сэдэв болоод буй. 

Эх сурвалж: BBC, AP

#онцолсон, #Энэтхэг, #livetext, #Д.Трамп В.Путиний хэлэлцээ,