Энэтхэгийн Кашмир мужийн Киштвар дүүргийн Часоти тосгонд өчигдөр гэнэт хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, 46 хүн амиа алджээ. Тэр дундаа Мачайл Матагийн өндөр уулын сүм рүү явдаг мөргөлийн замд байрлах нийтийн хоолны газар үерт урсаж, тэнд үдийн хоолоо идэж байсан мөргөлчид амиа алджээ.

Одоогооо 200 гаруй хүн одоогоор сураггүй болсон бөгөөд Кашмирын тэргүүн сайд Омар Абдулла “Байдал хүнд, баталгаатай мэдээлэл ч цөөн ирж байна” гэж мэдэгджээ.
Гамшиг болсон газарт цэргийнхэн, цагдаа болон аврах алба тэнд ажиллаж, сураггүй болсон хүмүүсийг эрж байна. Түүнчлэн Кашмирын хэд хэдэн бүсэд аадар бороо орж, гэнэт үер буух, хөрс гулгах өндөр магадлалтайг цаг уурчид анхааруулжээ.

Эх сурвалж: Reuters 

#аадар бороо, #Энэтхэгийн Кашмир,