Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү, төрийн суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга Ким Ё Жон хоёр улсын хил дээрх ухуулгын агуулга нэвтрүүлдэг чанга яригчуудыг хураагаагүй хэмээн мэдэгдлээ. Умард Солонгосын тал чанга яригчуудаа хэзээ ч буулгаагүй, цаашид ч хурааж буулгахгүй, өмнөд хөрштэй харилцаагаа сайжруулах хүсэлгүй гэдгийг тэрбээр онцлов. 

БНСУ хил дагуух чанга яригчуудаа хураасны дараа Умард Солонгосыг ч ийм арга хэмжээ авч байгаа гэж өмнө нь мэдэгдээд байсныг Пхеньян ийнхүү няцаалаа.
Хоёр улсын хилд Өмнөд Солонгосын чанга яригчаар К-поп дуу, суртал ухуулгын мэдээлэл нэвтрүүлдэг бол Хойд Солонгосынхоос айдас төрүүлэм амьтны дуу чимээг цацдаг агаад энэ нь хил орчмын бүсийн оршин суугчдын амьдралд түвэг учруулдаг, мөн хоёр улсын харилцаанд ч маргалдах шалтгаан болсоор иржээ. 

Эх сурвалж: BBC 

#бнасау, #Хоёр улсын хил дээрх чанга яригчууд,