Испани, Португал, Грек, Турк болон Балканы орнуудад ойн түймэр дэгдэж, барилга байгууламж сүйдэн, хүний амь эрсэдсээр байна. Үүний зэрэгцээ Европын зарим хэсэгт агаарын температур 40°C-с давж, олон улсын аялал жуулчлалын бүсэд онц байдал үүсгэж буй.
Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Европт жил ирэх тусам зун улам халуун, хуурай болж, түймрийн эрсдэл нэмэгдэж байгааг эрдэмтэд анхааруулж буй.
Гал түймэр, халууны улмаас Испанийн Мадрид, Каталон болон Албани, Черногорт одоогоор дөрвөн хүн амиа алдаад байна. Мөн Испанийн өмнөд хэсгийн Тарифа хотод дэгдсэн түймрийн улмаас 2000 гаруй хүн нүүлгэн шилжүүлсэн бөгөөд галын утаа, цог аялал жуулчлалын бүсэд ч тархаж, тээвэр, галт тэрэгний чиглэлийг ч өөрчлөхөд хүрлээ.
Эх сурвалж: Reuters

#европ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557