2025 оны 8 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн иргэдэд нээлттэй болгож байна. 

Нээлтийн өдөр буюу 2025 оны 8 дугаар сарын 12-нд 15:00 цагт хаалгаа нээж, иргэд 16-р хаалгаар нэвтэрч үйлчлүүлэх боломжтой.

Харин 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авна.

Энэ хугацаанд иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайг ашиглан алхалт, гүйлт хийх, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, хүүхдүүдэд цэвэр агаарт тоглох, ахмад настанд нам гүм орчинд агаарлах боломжтой. Өглөөний сэрүүн агаарт алхах, оройн намуухан салхинд гүйх нь иргэдийн бие бялдар, сэтгэл санааг сэргээж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд тустай гэж зохион байгуулагчид онцолж байна.

Эх сурвалж: Төв цэнгэлдэх хүрээлэн

#Төв цэнгэлдэх хүрээлэн,