Энхийн хэлэлцээр хийж, гал зогсоохын тулд Орос ч, Украин ч харилцан буулт хийж, газар нутгийнхаа зарим хэсгээс татгалзах шаардлагатай гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж буйгаа илэрхийллээ. Түүнчлэн Орос Киевтэй хэлэлцээр хийх хүсэлтэй байгаа эсэх нь энэ долоо хоногт болох уулзалтын эхэнд шууд мэдэгдэнэ гэж тэрбээр мөн онцлов.

Үүний зэрэгцээ дээд хэмжээний энэхүү уулзалтын өмнө Европын удирдагчид болон Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Америкийн Төрийн тэргүүнтэй урьдчилан хэлэлцэхийг зорьж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв ингэж урьдчилан уулзахгүй бол Украины ашиг сонирхлын эсрэг, тухайлбал зарим бүсийг Кремльд шилжүүлэх зэрэг нөхцөлийг Киевт тулгаж магадгүй хэмээн тэд болгоомжилж буй аж. 

Хэдийгээр Трамп сүүлийн үед Москвагийн эсрэг хатуу байр суурь баримталж, Украинд өмнөхөөсөө илүү их зэвсэг нийлүүлэхийг зөвшөөрч, Оросын нефть худалдан авагчдад өндөр татвар ногдуулахаа анхааруулсан ч хоёр тал тохиролцоонд хүрэхийн тулд газар нутаг солилцох, шилжүүлэх асуудал яригдах магадлалтайг онцлон анхааруулж буй нь энэ.

Тиймээс Германы Канцлер Фридрих Мерц маргааш буюу лхагва гарагт Трамп, АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский, НАТО-гийн тэргүүн болон Европын хэд хэдэн орны удирдагчдыг оролцуулан уулзалт зохион байгуулах төлөвтэй. Хэлэлцээрийн үеэр ОХУ-д дарамт шахалт үзүүлэх боломж, энхийн хэлэлцээ болон газар нутгийн маргааны асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: Reuters

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

#онцолсон, #Дайн, #УКраин, #Украины дайн, #Орос Украины дайн, #livetext,