АНУ-ын Засгийн газар Энэтхэгээс импортлох бараанд 50 хувийн татвар ногдуулсны улмаас тус улсад үйл ажиллагаа явуулж буй “McDonald’s”, “Coca-Cola”, “Amazon”, “Apple” зэрэг компаниудын бараа, бүтээгдэхүүнээс татгалзах хөдөлгөөн өрнөж байна.

Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд хүчээ авч буй “Made in India” буюу “Энэтхэгт үйлдвэрлэв” хэмээх уриалга америк бараа бүтээгдэхүүнээс татгалзах хандлагыг нэмэгдүүлж байгаа юм. Тухайлбал, “Wow Skin Science” компанийн хамтран үүсгэн байгуулагч Маниш Чоудхари “LinkedIn” хуудастаа Энэтхэгийн фермерүүд болон гарааны бизнесүүдийг дэмжихийг уриалж, Өмнөд Солонгосын амжилттай туршлагыг жишээ болгон “Made in India” бүтээгдэхүүнийг дэлхийд алдаршуулах хэрэгтэйг онцолжээ. Түүнчлэн “DriveU” компаний гүйцэтгэх захирал Рахм Шастри “Энэтхэг Хятад шиг өөрийн гэсэн  “Twitter”, “Google”, “YouTube”, “WhatsApp”, “Facebook”-тэй болох ёстой” гэсэн байр суурь илэрхийлж буй.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Бенгалуру хотод зочлохдоо ч технологийн компаниуд нь  улсынхаа эрх ашиг, хэрэгцээг эрхэмлэх цаг болсон гэж онцолсон юм.
Дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Энэтхэгт америк брендүүд хурдтай өсөж, өргөжиж чаддаг бөгөөд энэхүү хөдөлгөөн хоёрын улсын худалдаа эргэлт, цаашлаад гадаад харилцаанд ч сөргөөр нөлөөлж магадгүй болов. 

Эх сурвалж: Reuters 

#Энэтхэг,