Камбожийн нийслэл Пномпенд өнгөрсөн баасан гарагт зуун зуун лам цуглаж, Тайландын хилд болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн цэргүүд, хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн ном уншиж, цаашид хоёр улсын хилд гал зогсож, энх тайван тогтохын төлөө залбирлаа. Лам нар нийслэл хот дахь Хааны ордны ойролцоох шашны дээд сургуулиас сүм рүү жагсан алхаж, амь үрэгдсэн 40 гаруй хүний зургийг залсан сүмд энгийн иргэд, сүсэгтэн олны хамтаар ном хурж, залбирал үйлдсэн байна.
Өнгөрсөн сарын сүүлчээр эхэлж тав хоног үргэлжилсэн Тайланд, Камбожийн мөргөлдөөний улмаас олон хүн амь үрэгдэж, 260,000 гаруй иргэн амьдарч байсан газраасаа дүрвэхэд хүрчээ. Хоёр тал одоогоор гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч зөрчил гарсаар, маргаантай газар нутгийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна.

Пномпений тэргүүн хамба Кхем Сорн энэ өдрийн үйл ажиллагаа нь гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлсэн Засгийн газрын оролдлогыг дэмжих, энх тайвныг эрхэмлэн дээдлэх зорилготойг онцолжээ. Тэрбээр “Камбож, Тайландын аль алин нь энх тайван, өөр хоорондоо сайн хөршийн харилцаатай байгаасай” хэмээн уриалав.
Эх сурвалж: AP

#онцолсон, #Камбож, #тайланд, #лам,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3555