Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог “Мансууруулах бодисын хамгийн том наймаачдын нэг” хэмээн буруутгаж, түүнийг баривчлахад хэрэг болох баримт, мэдээлэлд амласан шагналаа АНУ хоёр дахин нэмэгдүүлж, 50 сая ам.доллар болголоо. Америкийн Төрийн тэргүүн Дональд Трамп өмнө нь ч Мадурог хар тамхины наймаа, авлига, террорист үйл ажиллагаанд холбоотой хэмээн буруутгаж, түүний эсрэг хэрэг үүсгэж байсан юм.  АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бонди “Колумбын босогчдын FARC бүлэглэл, болон Мексикийн Синалоагийн картель зэрэг хар тамхины сүлжээтэй Мадуро хамсан ажилладаг” гэжээ. 

Венесуэлийн Гадаад хэргийн сайд Иван Гил АНУ-ын энэ үйлдлийг “Улс төрийн гутамшигт суртал ухуулга” хэмээн нэрлэж, АНУ дотоод асуудлаасаа анхаарал сарниулах тактик ашиглаж байна гэж шүүмжилсэн юм.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро нь Уго Чавесын ойрын хамтрагч байсан бөгөөд түүнийг нас барсны дараа 2013 онд халааг нь авсан юм.  2025 онд түүнийг дахин сонгогдсоны дараа АНУ, Их Британи болон Европын Холбоо түүний Засгийн газрын эсрэг хориг арга хэмжээ аваад буй. Мөн Мадурогийн дотно холбоотон, Тагнуулын газрын дарга асан Хюго Карвахаль хар тамхины хэрэгт буруутгагдан, АНУ-д ял авсан нь Мадурогийн эсрэг хэрэгт хамаарал бүхий шинэ баримтууд ил гарч магадгүй гэсэн таамаглалыг дэвэргэж байна. 

Эх сурвалж: BBC 

#АНУ, #Мансууруулах бодис, #Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро,