АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос, Украины Төрийн тэргүүдтэй ойрын хугацаанд, бүр ирэх долоо хоногт дээд хэмжээний уулзалт хийх өндөр магадлалтай гэж мэдэгдлээ. Украины асуудлаарх тусгай элч Стив Уиткофф болон Владимир Путин нар Москвад уулзсаны дараа тэрбээр ийнхүү мэдэгдсэн юм. 

Трамп мөн Европын зарим холбоотнуудтай зөвлөлдөж, дайныг зогсоох талаар хамтран ажиллахаа илэрхийлж, Украин болон Оросын талуудтай уулзах хүсэлтэй байгаагаа онцолсон байна. Үүний зэрэгцээ, Трамп Оросыг гал зогсоох хэлэлцээр хийхгүй бол хатуу хориг тавихаа анхааруулав. 

Ташрамд, Оросын нефть худалдан авч байгаатай холбоотойгоор Энэтхэгт 50 хувийн татварын тариф ногдуулахаа тэрбээр албан ёсоор зарлаад буй.

Эх сурвалж: BBC 

#АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,