Ирэх есдүгээр сарын 29-нөөс 2026 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд БНХАУ-аас багаараа аялж буй жуулчид Өмнөд Солонгос руу визгүй зорчихоор болж байна. Үүнээс өмнө Хятад Улсын талаас БНСУ-ын иргэд болон гадаадын зарим жуулчдад мөн визний хөнгөлөлт үзүүлж байсан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён гадаад харилцаагаа сайжруулах, илүү либерал бодлого баримталж эхэлсний үр дүн ийнхүү гарч байгаа бөгөөд энэхүү журам нь Солонгосын аялал жуулчлалыг дэмжих, жуулчдын тоог нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой гэж ажиглагчид онцолж буй.
Ташрамд, тус улсын аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлд гоо сайхан, эрүүл мэндийн үйлчилгээ, соёл, шоппинг аялал хүчээ авч байгаа бөгөөд зөвхөн 2023 онд л гэхэд нийт 11 сая гаруй жуулчин хүлээн авч, энэ салбараас 20 гаруй их наяд вон буюу ойролцоогоор 15 тэрбум ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: Reuters

#БНсу, #БНХАУ-ын жуулчид,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555