Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газрын дарга Л.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллах үеэрээ Казахстан Улсын Боловсролын дэд сайд Ш.Акпароватай уулзлаа.
Тус уулзалтын хүрээнд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ерөнхий боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар санал солилцов. Мөн хүн амын тархалт сийрэг, алсалсан бүс нутагт амьдарч буй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй гэрийн боловсрол, зайны болон цахим сургалтын зохион байгуулалт, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, суралцагчийн ахиц амжилтыг үнэлэх тогтолцооны талаар мэдээлэл солилцлоо.
Уулзалтын үеэр Казахстан Улсад малчин, тариаланч өрхийн хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга туршлагыг танилцуулав. Тухайлбал, алсалсан суурьшлын бүсэд сургуулийн насны таваас дээш хүүхэдтэй тохиолдолд бага сургууль байгуулах боломжийг хууль, эрх зүйн хүрээнд бүрдүүлсэн талаар мэдээлэл өглөө. Ингэснээр хүүхдүүдийг гэр бүлээс нь хол дотуур байранд суралцах шаардлагыг бууруулж, оршин суугаа газрынхаа ойролцоо боловсрол эзэмших нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Алсалсан бүсийн бага сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, багшийн нөөцөөр хангах, сургалтын хэрэглэгдэхүүн болон цахим технологийн дэмжлэг үзүүлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг хангаж буй туршлагаа танилцууллаа. Түүнчлэн гэрийн болон зайны сургалтыг танхимын сургалттай хослуулан хэрэгжүүлэх, суралцагчдын сурлагын амжилтыг тогтмол үнэлэх, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих тогтолцооны талаар мэдээлэл солилцсон талаар Боловсролын яамнаас мэдээлэв.
Уулзалтын үеэр төлөөлөгчид Астана хотын 101 дүгээр сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагч төвтэй сургалтын орчин, сургуульд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авчээ.

#ЕББЗГ-ын дарга Л.Ганбат, #Бүгд Найрамдах Казахстан,