Live
НИЙГЭМ

Онцгой байдлын албанд гал түймэр унтраах 21 автомашин хүлээлгэн өглөө

14.9 мянган еврогийн өртөг бүхий дөрвөн төрлийн 42 автомашины эхний ээлжийн хоёр төрлийн 21 гал түймэр унтраах автомашиныг хүлээн авах арга хэмжээ Сүхбаатарын талбайд болж байна.

Энэхүү үйл ажиллагааг нээж Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан үг хэллээ. Тэрбээр “Ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангахад зүтгэж байгаа та бүгдийн ажиллах орчин, ашиглах техник тоног төхөөрөмж шинэ шатанд гарч байгаад баяртай байна. Монгол Улсын Засгийн газар улсын онцгой байдлын албыг бэхжүүлэх, техник тоног төхөөрөмжийг шинэ шатанд гаргах, гамшигийн үеийн болзошгүй арга хэмжээнүүд, байгалийн гамшигт үзэгдэл энэ бүхний тэргүүнд явдаг Онцгой байдлын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадварыг өндөржүүлэхэд онцгой анхаарал хандуулж үе шаттайгаар төсөл арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Энэхүү салбарыг бэхжүүлэх нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хэсгийн нэг. Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийн бүрдүүлэх салшгүй хэсэг юм” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet