Хонгконгт болон БНХАУ-ын өмнөд мужуудад хүчтэй аадар бороо орж, сүүлийн 140 жилд байгаагүй үер буужээ.
Хонгконгийн цаг уурын албаны мэдээлснээр, мягмар гарагийн 14:00 цагийн байдлаар 350 мм хур тунадас унаж, хот бүхэлдээ усанд автан, нийтийн үйлчилгээний газруудын үйл ажиллагаа саатахад хүрлээ. Тус бүсэд ихэвчлэн зуны саруудад бороо ордог ч наймдугаар сард ийм их хэмжээний хур тунадас сүүлийн 140 жилийн хугацаанд унаагүй аж.

Үер, аадар борооны улмаас Хонгконг, Гуандун, Макаогийн онгоцны буудлуудын нислэгийн 20 орчим хувь цуцлагдаж, Хонгконг-Жухай-Макаог холбосон гүүрээр зорчих хурдны хязгаарлалт тогтоосон байна.
Ташрамд, өнгөрсөн амралтын өдрүүдэд Гуандун мужид болсон үерийн улмаас таван хүн амиа алдсан юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557