Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчид Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, хариуцсан хамгаалалтын бүс нутагт тогтмол хяналт, эргүүл шалгалтыг зохион байгуулсан байна.
2026 оны долоодугаар сарын 1-20-ны хооронд Отгонтэнгэр хайрханы хамгаалалтын бүс нутагт нийт 20,549 аялагч, жуулчид зочилжээ.
Отгонтэнгэр хайрхан болон Улаагчны Хар нуур чиглэлийн аялагчдын урсгал хамгийн их байсан.
Аялагчид, жуулчдын дийлэнх нь хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын цэгт төвлөрүүлж байгаа нь байгаль орчноо хамгаалах ухамсар, хариуцлага дээшилж байгаагийн илэрхийлэл болж байгааг байгаль хамгаалагчид онцоллоо.
Энэ хугацаанд байгаль хамгаалагчид, мэргэжилтнүүд болон нутгийн иргэд хамтран нийт 44.5 тонн хог хаягдлыг цуглуулж, төвлөрсөн хогийн цэгт хүргэв гэж Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

#ХОГ, #Хог хаягдал, #Улаагчны хар нуур, #Отгонтэнгэр хайрхан,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3579