Оросын арми өчигдөр үүрээр Украины нийслэл Киев хот руу пуужин, дроноор удаа дараа довтолсны улмас 16 хүн, тэр дундаа хүүхэд амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан талаар Украины аврах албаныхан мэдээллээ. Украины Дотоод хэргийн яамны мэдээлснээр, нийт 1200 гаруй цагдаа, аврагч хотод ажиллаж байна.
Энэ явдалтай холбогдуулан Киев хотын захиргаа ирэх баасан гарагт гашуудлын өдөр болгон зарлав.
Нөгөө талаас, Оросын Батлан хамгаалах яам энэхүү цохилтоор Украины цэргийн онгоцны буудал, зэвсгийн агуулах, батлан хамгаалахын үйлдвэрүүдийг онилсон гэж мэдэгдсэн юм.
Ойрын өдрүүд Оросын тал довтолгоогоо эрчимжүүлж буйгаас энгийн иргэд амиа алдаж, шорон, эмнэлэг зэрэг иргэний байгууламж сүйдэж, дэд бүтцэд их хэмжээний хохирол учирч байна.

Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3557